top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Өвлийн амралтаа хэрхэн бүр бүтээлтэй өнгөрүүлэх вэ?

Өвлийн амралт бол сурагчдын хувьд шинэ зүйл сурч болох гайхалтай цаг үе юм. Та бүхэнд өвлийн амралтаар ачаалал болохгүйгээр бүтээлч бөгөөд шинэ зүйл сурч болох бяцхан төслүүдийг танилцуулж байна.


  1. Шинжлэх ухаан, технологийн төсөл

    - Цаг агаарын станц - Температур, чийгшил болон барометрик даралт хэмжигч ашиглан цаг агаарын станц хийж, цаг агаарын зүй тогтол өгөгдлийг тэмдэглэн, шинжилгээ хийх боломжтой.

  2. Дүрслэх урлаг, гар урлалын төсөл

    - Дахин боловсруулалтын урлаг - Дахин боловсруулах материал буюу ундааны хоосон сав, картон цаас, хуучин сонины цаасыг ашиглан төрөл бүрийн гоёмсог бүтээлүүд хийх боломжтой. Энэ нь байгаль орчноо хамгаалахад суралцаад зогсохгүй дахин боловсруулалтын үйл явц, үр ашигтай танилцах гайхалтай боломж юм.

  3. Уран зохиолын төсөл

    - Өвлийн сэдэвтэй богино өгүүллэг - Хүүхэд бүрийн дотор томоохон гайхалтай биширмээр ертөнц байдаг. Тэгвэл өвлийн амралтаараа өвлийн сэдэвтэй, аялал, адал явдал дүүрэн богино өгүүллэг бичээрэй.

  4. Нийгэм судлал, түүхийн төсөл

    - Өвлийн газар зүй - Газрын зураг ашиглан эрс тэрс уур амьсгалтай орнуудтай танилцаж, тэдний байршил онцлог, хэр хүйтэрдэг талаар танилцах боломжтойгоос гадна тэдний өвлийн онцлог, бусдаас ялгардаг зүйлсийг уншиж танилцаарай.

  5. Инженер, дизайны төсөл

    - Цаасан иглүү - Хаягдал картон цаас болон бусад хаягдал материал ашиглан 3D иглүү байшин бариарай. Энэ нь хүүхдэд Арктикийн хүмүүсийн байшин барихад ашигладаг үйл явц, бүтцийн талаар заахад тусална.

  6. Байгалийн шинжлэх ухааны төсөл

    - Цасан шинжлэх ухаан - Томруулдаг шилээр цасны бүтэцтэй танилцах нь цас мөсний химийн бүрдлийг судлах гайхалтай боломж болно.

  7. Математик ба асуудал шийдэврлэх төсөл

    - Өвлийн спортын статистик - Мөсөн гулгалт, цана зэрэг өвлийн спорт үзэж тэдний дундаж хурд, зай, давтамж зэрэг статистик тооцоолол хийгээрэй. Үүнд хүснэгт, график ашиглахаа мартуузай.

  8. Хувийн эрэгцүүлэл ба бясалгал

    - Талархлын тэмдэглэл бичих - Өвлийн амралтаараа өдөр бүр талархаж буй нэг зүйлээ тэмдэглэн бичээрэй.

30 views0 comments

Comentarios


bottom of page