top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Эцэг эхчүүдийн зөвлөгөө: Дунд сургуульд орж буй хүүхэддээ хэрхэн туслах вэ?

Амьдралын томоохон алхмаа эхлүүлж байгаа та болон таны хүүхдэд баяр хүргэе! Дунд сургуульд хүүхдүүд амьдралын томоохон шилжилттэй учирдаг билээ. Энэ бол өсвөр насны шилжилт юм. Дунд сургуульд орж буй хүүхэд шинэ багш, хамт олон, орчинд айх, баярлах зэрэгцдэг. Тэгвэл танд хүүхэддээ дэмжлэг болгох бяцхан зөвлөгөөг хуваалцъя.





Харилцааны айдас

Дунд сургуульд орж буй хүүхдийн хамгийн их санаа зовдог зүйл бол нийгэмшихээс айх юм. Найзтай болж чадах болов уу, бусад хүүхдүүд дээрэлхэх болов уу гэх мэт бидний мэдэхгүй олон айдас байдаг. Энэ тохиолдолд та хүүхэдтэйгээ нийгмийн харилцааны талаар болон үг үйлдэл хэрхэн бусдад нөлөөлдөг талаар ярилцаж болно. Түүнчлэн, харилцааны төвөгтэй нөхцөл байдлын талаар урьдчилан таниулах нь тустай байдаг. Хичээлийн дараах хөтөлбөр, дугуйлан секцэд идэвхтэй хамруулах нь хүүхдэд амархан нийгэмших, өөрийн орон зайг бий болгоход тусална.





Хичээлийн айдас

Ихэнх хүүхэд хичээл хэт хүнд байх болов уу, хэт их гэрийн даалгавар байх болов уу гэдэгт санаа зовдог. Мэдээж хэрэг бага сургуультай харьцуулахад дунд сургуульд ачаалал, хичээлийн агуулга илүү хүндэрдэг. Багшийн харилцаа ч мөн бага ангийн багш шиг ойр биш болдог. Олон өөр багшаас хичээл авах гэх мэт хичээлтэй холбоотой олон өөрчлөлт нь хүүхдэд сэтгэлийн дарамт үүсгэх эрсдэлтэй. Аз болоход энэхүү шилжилт нь богино хугацаанд үргэлжилдэг тул та хүүхэддээ энэ хугацаанд тусалснаар энэхүү шилжилтийг даван туулахад хялбар болгох болно.






Эцэг эхийн зүгээс хүүхэддээ төлөвлөх, цаг баримтлах чадварыг суулгаснаар хичээл, гэрийн даалгаврын ачаалалтай нүүр тулахад тусална. Бие даах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадварыг суулгаснаар хүүхэд өөрт тулгарч буй асуудал, ойлгохгүй байгаа зүйлээ илэрхийлснээр уг шилжилтийг амжилттай даван туулах боломжтой гэж дунд сургуулийн багш нарын дунд явуулсан судалгаанд зөвлөжээ.





114 views0 comments

Comentários


bottom of page