Зугаатай зуны амралт дуусч, шинэ хичээлийн жил ойртож байна. Эцэг эх сурагчид шинэ хичээлийн жилд бэлтгэлээ хангах нь маш чухал юм. Шинэ хичээлийн жилд бэлдэх
шаардлагатай зүйлсийг доор жагсаан орууллаа.
Хүүхэдтэйгээ ярилцах - Сургууль, найз нөхөд, багш нарынх нь талаар ярилцаарай. Энэ нь шинэ хичээлийн жилд сэтгэл хөдлөл, нийгэмшил харилцааны бэлтгэл хангахад тусална. Хүүхэд өмнөх жилийн туршлагаа эргэцүүлэх нь хамгийн чухал юм.
Өөрчлөлтийн талаар сануулах - Хүүхэдтэйгээ шинэ хичээлийн жилд гарч болох томоохон өөрчлөлтүүдийн талаар ярилцах хэрэгтэй. Өөрчлөлт нь хүн бүрд таагүй, тав тухгүй байдаг учраас урьдчилан ярилцсанаар өөрчлөлтөнд илүү хурдан дасан зохицох болно.
Багштай нь танилцуулах - Хүүхэд багшийн харилцаа хүүхдийн сурлагад томоохон нөлөө үзүүлдэг. Хэрвээ хүүхэд анги дэвшиж буй, шинэ сургуульд шилжин орж буй бол шинэ багштай нь хичээл эхлэхээс өмнө уулзуулж, танилцуулах нь чухал юм.
Эрт унтаж, эрт босох дадалд бэлтгэх - Хичээл эхлэхээс дор хаяж 7-14 хоногийн өмнө эрт унтаж, эрт босох дадалд сургах хэрэгтэй. 6-13 насны хүүхэд өдөрт дор хаяж 9.5-11 цаг унтах ёстой.
Ном дэвтэртэй нь эргэн уулзуулах - Хичээл эхлэхээс өмнө номын сан, номын дэлгүүрээр зочилж номтой ойртуулах нь хичээлийн бэлтгэл хангах үр дүнтэй арга юм.
Хичээлийн хэрэгслийг хүүхдээр сонгуулах - Цүнх, үзэг бал, дэвтэр гээд хичээлийн хэрэгслийг хүүхдээр өөрөөр нь сонгуулах нь бие даах чадварт сургахаас гадна өөрийн үнэлэмжийг нэмэх болно.
Шинэ зорилго тавих - Шинэ хичээлийн жилийн томоохон давуу тал бол шинэ эхлэл, шинэ зорилго байдаг. Энэ нь шинэ чадвар, шинэ төсөл, бүтээл юу ч байж болох юм. Хичээлийн жилийн эхэнд зорилго тавьж түүнийгээ хичээлийн жилийн эцэст хамтдаа дүгнээрэй.
コメント