top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хүн төрсөн цагаасаа эхлэн шинэ чадварт зогсолтгүй суралцаж байдаг. Энэхүү шинэ чадвар дунд сурсан мэдсэн зүйлээ ашиглах итгэл, эр зоригийг бас олж авдаг.

Хүүхэд том болох тусам өөртөө итгэх итгэлийн ач холбогдол нэмэгддэг. Хүүхэд өөрийн чадварт итгэхийн, аливаа бүтэлгүйтэлд ч өөрийн итгэлийг хадгалж чадах чадварт суралцах нь маш чухал билээ. Тэгвэл та бүхэнд доорх 8 зөвлөгөөг хүргэж байна.


1. Эцэг эхийн үлгэр дуурайлал - Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн шилдэг арга бол эцэг эх өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх юм. Энэ нь эцэг эх төгс юм шиг дүр эсгэх гэсэн утга огт биш ба та өөрөө ч бас асуудалтай нүүр тулдаг ч түүнийг итгэлтэйгээр даван туулах чадвартай болохоо өөрийн үйлдлээр харуулах тухай юм.

2. Хүүхдийн алдаанд ундууцаж болохгүй - Хүүхдэд хүн бүр алдаа гаргадаг ба алдаанаас суралцах нь хамгийн чухал хичээл болохыг зааж ойлгуулах хэрэгтэй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийн жижиг алдаанд уурлах, загнах зэрэг сөрөг хариу үйлдэл үзүүлдэг ба энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг маш ихээр мохоодог.

3. Шинэ зүйл туршиж үзэхийг урамшуулах - Бүх хичээл зүтгэлээ аль хэдийн хийж чаддаг зүйлд зориулах биш харин үүнийгээ өөр зүйлсэд туршиж үзэхийг уриалах хэрэгтэй. Шинэ чадварт суралцсанаар хүүхэд өөрийгөө чаддаг, чадвартай гэсэн итгэлийг олж авдаг. Энэ нь ирээдүйд нь тулгарах шинэ сорил бүрд бэлтгэдэг билээ.

4. Тууштай байдлыг нь магтах - Зорилгын төлөө тууштай тэмцэх, бууж өгөхгүй байх нь амьдралын хамгийн чухал хичээл юм. Өөртөө итгэх нь үргэлж амжилт гаргах тухай огт биш ба энэ нь өөрийн зорьсон зорилгын төлөө өөрийгөө тууштайгаар дайчлах, дахин дахин оролдох урам зоригийн тухай юм.

5. Хүсэл тэмүүллээ олоход нь туслах - Хүүхэд өөрийн сонирхол, дуртай зүйлээ таньж мэдэх нь өөрийн хэн болохыг олж мэдэхэд тусалдаг. Энэ нь өөртөө итгэх итгэлийн нэг чухал бүрэлдэхүүн хүчин зүйл юм.

6. Зорилго тавих - Урт, богино хугацааны жижиг, том зорилго тавьж түүндээ хүрэх нь хүүхдэд хүчтэй, чадвартай мэдрэмж өгдөг. Хүүхэдтэйгээ хамт жижиг зорилго тавьж, түүнд хүрэхэд нь чиглүүлж, тусалж, дэмжих нь хүүхдийг урт хугацаанд өөртөө итгэлтэй болгох шилдэг арга юм.

7. Хичээл зүтгэлийг нь тэмдэглэх - Ололт амжилтыг нь магтан урамшуулах нь эцэг эх бүрийн хийдэг зүйл билээ. Гэхдээ ямар үр дүн гарснаас үл хамааран хүүхдийн зориулсан хичээл зүтгэлийг илүүтэй магтах хэрэгтэй.

8. Бүх зүйл төгс биш болохыг ойлгуулах - Бид нас нэмэх тусам төгс зүйл гэж байдаггүй болохыг ухамсарладаг. Хүүхдэд үүнийг аль болох багаас нь ойлгуулах хэрэгтэй.






75 views0 comments

Comments


bottom of page