Хүүхдийн хичээлд туслах үнэ төлбөргүй апп-ууд байдаг. Математик, уншлагын хичээлээс эхлээд төрөл бүрийн хичээл, чадвар, бүтээмжийг хөгжүүлэхэд тусалдаг апп-уудыг танилцуулж байна.
Khan Academy
Хичээл: Математик, шинжлэх ухаан, түүх, эдийн засаг, дүрслэх урлаг гэх мэт
Хэлбэр: Үнэгүй видео хичээл, дасгал ажлууд, хувь хүнд зориулсан хянах самбартай
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Анхан шатаас ахисан түвшин хүртэлх цогц хичээлүүд ордог. Сурагч өөрийн хурдад тохируулан сурах боломжтой.
Duolingo
Хичээл: Хэл
Хэлбэр: Гадаад хэлийг хөгжилтэй тоглоом мэт дасгал ажлуудаар суралцах
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Гадаад хэлний төрөл бүрийн түвшин, амжилт, шагналаар сурагчдыг өдөр бүр суралцахад идэвхжүүлдэг
Quizlet
Хичээл: Бүх хичээл
Хэлбэр: Флашкарт хийж сурах, дасгал ажлууд, интерактив тоглоом
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Үг цээжлэх, алдаагаа засахад хэрэгтэй. Сурагч өөрт тохирсон флашкарт хийх боломжтой.
Photomath
Хичээл: Математик
Хэлбэр: Сурагч математикийн дасгалын зургийг аваад бодолтын хариуг аваад зогсохгүй, бодолттой алхам алхмаар танилцана
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Сурагчдад зөвхөн бодлогын хариулт биш мөн бодолтыг зааж өгдөг
Epic!
Хичээл: Унших, уран зохиол
Хэлбэр: 12 ба түүнээс доош насны хүүхдүүдэд зориулсан 1,000 гаруй ном бүхий номын сан
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Хүүхдийг насанд нь тохирсон ном, аудио ном уншихад тусална. Хүүхдэд өөрт нь тохирсон зөвлөмж хэсэгтэй.
PBS Kids Games
Хичээл: Бага ангийн математик, унших гэх мэт
Хэлбэр: Хичээлийн тоглоомууд
Талбар: iOS, Android
Давуу тал: Бага насны хүүхдэд суурь академик чадвар сурахад туслах хөгжилтэй аргачлал
Socrative
Хичээл: Бүх хичээл
Хэлбэр: Багшид quiz, тест, интерактив даалгавар хийхэд тусалдаг
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Сурагчдын мэдлэгийг шалгаж, шууд хариулт, зөвлөмж гаргадаг
Tynker
Хичээл: Код бичих, компьютер
Хэлбэр: Хөгжилтэй код бичих тоглоом, хичээлтэй, puzzle-аар дамжуулан програмчлах концепцийг заадаг
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Хүүхдэд код бичихийг хөгжилтэй аргаар заадаг
Lumosity
Хичээл: Сэтгэхүйн чадвар (ой тогтоолт, анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх)
Хэлбэр: Төрөл бүрийн сэтгэхүйн тоглоомтой
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Хүүхдийн шүүн тунгаах чадвар, ой тогтоолт, асуудал шийдвэрлэх чадварыг сонирхолтой байдлаар хөгжүүлэх
Starfall
Хичээл: Унших, гадаад хэл, математик
Хэлбэр: Интерактив үлгэр, тоглоом , дуу
Талбар: iOS, Android, веб
Давуу тал: Бага насны хүүхдэд унших, математикийн чадварыг интерактив контентоор дамжуулан хөгжүүлэх
Comments