Хүүхдийн уншин чадвар нь хүүхдийн сурлагын амжилт болон ерөнхий хөгжилд нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Унших гэдэг нь үгийн утгыг тайлах биш харин номд дурлах, уншиж буй зүйлээ утгыг нь ухаж ойлгох тухай юм. Хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх шилдэг аргуудыг танилцуулж байна.
1Унших цагийн хуваарь гаргах - Хүүхдэд өдөрт уншлагын хуваарь гаргах. Энэ нь орой унтахын өмнө эсвэл өдөр байж болно. Хүүхэд уншиж эхлэхдээ удаан бас бэрхшээлтэй тулгарч болох ч үүнд нь тэвчээртэй хандаарай.
Уншлагыг хөгжилтэй зугаатай болгох - Хүүхэд дуртай зүйлдээ л анхаарлаа хандуулдаг. Тэдний дуртай номыг сонгоорой. Ном нь зураг, дүрслэлтэй эсэхийг шалгаарай. Энэ нь уншлагыг зугаатай болгох болно.
Дуу авиа, үг таних - Хүүхэдтэйгээ хамт чангаар уншиж, үгийг зөв уншиж байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ алдаатай уншиж байвал засаж өгөх хэрэгтэй .
Үгийн сан, утга ойлгох чадварыг хөгжүүлэх - Шинэ үг гарч ирсэн тохиолдолд тайлбарлаж, утгыг нь ойлгуулах хэрэгтэй. Уншиж байх явцдаа хүүхдээсээ тухайн номын агуулгын талаар асуулт асуух нь шүүн тунгаах чадвар хөгжүүлнэ.
Зураг ашиглах - Бага насны хүүхдэд зураг, дүрслэл нь ном уншихад тус болдог. Тэд зөвхөн уншиж зүйлээсээ биш харж буй зүйлээсээ уран төсөөлөл авч, утгыг ойлгодог.
Өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх - Хүүхэдтэйгээ хамт унших нь гэр бүлээрээ хамт хийж болох зугаатай зүйл юм. Хүүхэд эцэг эхээ уншиж байгааг харан унших сэдэл нь улам нэмэгддэг. Хамтдаа номын тухай ярилцах нь үлгэр дуурайлал болох нэг арга юм.
Хамтдаа номын сан, дэлгүүрт зочлох - Энэ нь хүүхдийг шинэ ном, номын орчинтой ойртуулж, унших дадалд дасгадаг.
Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх - Хүүхдийн хичээл зүтгэлийг үнэлж, тэдний хэр сайжирч байгааг тогтмол сайшаах хэрэгтэй. Хүүхдийг хэт их шахах нь унших гэдгийг стресстэй төвөгтэй үйл явдал мэт сэтгэгдэл өгөх болно.
Төрөл бүрийн унших материал өгөх - Унших нь зөвхөн номын тухай биш юм. Хүүхдэд уншиж болох төрөл бүрийн сонин сэтгүүл, комик ном гэртээ тавиарай. Энэ нь тэдний унших сонирхлыг өдөөх болно.
Хаа сайгүй унших - Унших нь зөвхөн гэртээ, номын санд ном унших биш юм. Үүнд, гадаах тэмдэг тэмдэглэгээ, хоолны меню зэрэг бидний өдөр тутам таардаг зүйлсийг унших тухай юм. Энэ нь хүүхдийн унших чадварыг сайжруулахаас гадна, бодит нөхцөлд хэрхэн уншиж сурах нь чухал болохыг ойлгуулна.
Komentarze