top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Хүүхдийн инновац сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ?

Хүүхдийн инновацыг сайжруулах нь олон хүчин зүйлээс бүрддэг ба үүнд бүтээлч, сониуч байдал, асуудал шийдвэрлэх чадвар орно. Инновац гэдэг нь гайхалтай шилдэг санаа-гаргах тухай биш, харин аливааг шүүн тунгаан сэтгэх, асуудалд өөр өөр өнцгөөс хандах, мэдлэгээ шинэ арга барилаар ашиглах тухай юм. Хүүхдийн инновац сэтгэлгээг хөгжүүлж, сайжруулах үр дүнтэй стратеги бий.


  1. Сониуч занг дэмжих- Нээлттэй асуулт асуух, аливаа шинээр судлахад туслах, аливааг ажиглах, судлах, турших боломжийг олгох

  2. Бүтээлч чадварыг хөгжүүлэх - Хүүхдэд чөлөөт тоглох цаг, уран төсөөллөө нэмэгдүүлэх боломжийг олгох, алдаа гаргах боломж олгох нь бүтээлч чадварыг хөгжүүлнэ

  3. Бүтэлгүйтэх боломжийг олгох - Алдаа гэдэг хэвийн зүйл болохыг ойлгуулж, аливааг сурах, шинэ санаа бүтээхэд бүтэлгүйтэл зайлшгүй хэсэг нь болохыг тайлбарлаж зааж өгөх

  4. Асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх - Оньст тоглоом, сэтгэхүйн тоглоом тоглуулах нь хүүхдийн асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд тусална. Үүнд, жишээлбэл LEGO, төөрдөг байшин зэрэг тоглоом орно.

  5. Төрөл бүрийн шинэ зүйлсийг туршиж үзэх - Аялж, шинэ хүмүүс, шинэ соёлтой танилцах нь хүүхдийг инновацыг хөгжүүлдэг. Музей, парк, танихгүй газар очих нь тэдний инновацыг хөгжүүлдэг. Туршилт хийх хэрэгсэл, нөөцөөр хангах - Дүрслэх урлагийн материал, блокууд, шинжлэх ухааны тоглоом, баримлын шавар, будаг зэрэг нь хүүхдэд прототайп, биет бүтээл хийхэд тусална

  6. Инновац сэтгэлгээнд үлгэрлэх - Та өөрөө асуудалд хандаж, бүтээлч шийдэл гаргах замаар хүүхдэдээ үлгэр дуурайлал болох хэрэгтэй. Сорил бэрхшээлтэй тулгарахдаа өөрийн үйл явцаа ойлгуулж, хэрхэн брэйнсторм хийх, турших, алдаагаа хянах зэргийг харуулж заах хэрэгтэй.

  7. Бусадтай хамтрах, багаар ажиллах - Багийн ажиллагаа нь хүүхдэд өөрийн санааг бусадтай хуваалцаж, хамтарч, өөр өөр үзэл бодлоо нэгтгэн шинэ зүйл бүтээж сурахад тусална. Бусадтай хамтрах нь хүүхдийн инновац, өсөх сэтгэлгээг хөгжүүлнэ.

3 views0 comments

Commenti


bottom of page