top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Финландын боловсрол яагаад дэлхийд тэргүүлдэг вэ?


  1. Финландын сурагчид дэлхийд хамгийн бага гэрийн даалгаврын ачаалалтай суралцдаг.

  2. Финландын сургуулиуд хоорондоо өрсөлддөггүй, хамтардаг.

  3. Финландад бага сургууль хамгийн чухал юм. Бага сургуульд хүүхдүүд хичээлдээ сайн байх нь чухал биш, харин сурах дуртай байхад илүү төвлөрдөг. Тийм учраас бага сургууль нь баяр хөөртэй, эрүүл орчин байдаг.





  1. Багш сурагч бүртэй тулж ажилладаг. Энэ нь Финланд багшийн нэн чухал ур чадвар юм.

  2. Финландын хамгийн шилдэг төгсөгчид багшийн сургуульд тэнцдэг.

  3. Финландад багшийн мэргэжил нь хамгийн нэр хүндтэй мэргэжил юм.

  4. Финландын бүх багш нар Магистрын зэрэгтэй байх ёстой.

  5. Финланд сурагчдын 93% нь сургуулиа төгсдөг.


  1. Финланд багш нар өдөр бүр 2 цагийг багш хөгжлийн сургалтанд зарцуулдаг.

  2. Финланд хүүхдүүд 9 наснаас Швед хэл, 11 наснаас Англи хэл, 13 наснаас 4 дэх хэлний хичээлээ сонгодог.

  3. Финландад бага сургуульд хүүхдүүдэд дүн тавьдаггүй.

  4. Хүүхдүүдийг түвшингээр нь ангилдаггүй.





165 views0 comments

Comments


bottom of page