top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Финландын боловсрол Монголд ирлээ


СИСҮ Улаанбаатар сургууль нь дэлхийн 15 оронд салбартай SISU Schools-ийн Монгол дахь анхны салбар сургууль юм. International School Services, Lumo Education байгууллага нь СИСҮ Сургуулийн хөтөлбөр, стандарт сургалтын аргачлалыг боловсруулдаг.

Манай сургууль нь Финландын стандартыг 100% дагаж ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөр, сургалтын аргачлал, сургалтын материал, сургалтын орчин нь 100% Финланд юм.

Манай сургуулийн захирал Кайяа-Леена Саловаара нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд боловсролын салбарт ажилласан, Финландын хөтөлбөрийг олон улсад хэрэгжүүлж байсан туршлагатай боловсролын эксперт билээ.

Бидний хувьд хүүхэд бүр өөрийн давуу тал, онцлогтой байдаг. Бидний гол зорилго бол хүүхэд бүрийн давуу талыг нээж, өөрийн хамгийн шилдэг хувилбарыг бий болгох юм.

Финландын хөтөлбөр юугаараа бусдаас ялгаатай вэ?

  • Өрсөлдүүлэх бус хамтрах, тоглох замаар сургадаг

  • Багш, сургууль нь бие даасан байдлаар ажилладаг

  • Хүүхдийг цогцоор хөгжүүлдэг: Нийгэмшил, харилцаа, сэтгэл хөдлөл, сэтгэхүй, биеийн хөгжил

  • Хүүхэд бүрд хувь хүний сургалтын төлөвлөгөө гаргадаг

  • Тусгай боловсролын хөтөлбөр нь суралцахад тулгарч буй асуудал, бэрхшээлийг арилгах, дэмжлэг үзүүлэх зорилготой

  • Сургуулийн орчны дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөртэй

  • Эерэг заах арга зүй, идэвхжүүлэлтэд суурилсан заах арга зүй гэх мэт шинэлэг арга зүйтэй

  • Хичээлүүд нь Монгол хэлний хичээлээс бусад нь Англи хэл дээр ордог

  • Гэрийн даалгаврын ачаалал багатай суралцдаг

  • “Flexible seating” буюу хүүхэд өөрийн тав тухаар суралцдаг

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл бичгийн чадварыг бага ангиас сурдаг

  • Идэвхжүүлэлтэд суурилсан сургалтын аргачлал


СИСҮ Улаанбаатар сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн элсэлт авч байна.

СИСҮ Улаанбаатар сургууль нь "Баяр хөөртэйгөөр суралцъя!" гэх уриатайгаар Монголд хамгийн анх удаа Финландын боловсролын аргачлалыг нэвтрүүлж байна!

Хаяг: ХУД, 18-р хороо, Олимпын гудамж, Гэгээнтэн төвийн зүүн талд

Утас: +976 7000 4141







35 views0 comments

コメント


bottom of page