top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Финландын ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтын асуулт

Төгсөлтийн шалгалт нь ахлах сургууль төгсөх үед өгдөг үндэсний шалгалт юм. Энэ нь хавар, намрын улиралд 2 удаа болдог. Төгсөлтийн шалгалтын оноо нь тухайн сурагчийн цаашдын академик замналыг тодорхойлох ач холбогдол өндөртэй.


Шалгалтын гол зорилго нь сурагчийн шаардлагатай мэдлэг чадварыг хангалттай түвшинд эзэмшиж, сургуулийн зорилтот хэмжээнд хангалттай насанд хүрч чадсан эсэхийг тодорхойлох юм. Финландад ахлах сургууль төгсөгч голдуу 18 настай байдаг.



Финландын сурган хүмүүжлийн эксперт Паси Сахлберг Финландын хичээл 3.0 номд 2020 оны төгсөлтийн шалгалтын зарим асуултыг дурдсаныг дор орууллаа.


Эсээ асуулт

“Улс төрч, тамирчин, олны танил хүмүүс алдаатай үйлдэл гаргасан эсвэл хэлснийхээ төлөө олон нийтээс харамслаа илэрхийлэн уучлал гуйдаг. Энэхүү уучлал гуйж буй үйлдлийн гол утга санаа, үүнийг хувь хүний хувьд, нийгмийн хувьд хүлээн авах талаар тайлбарлан бичнэ үү.”


“Таны бие таны хобби болсон уу?”


“Хэвлэл мэдээллийн салбар үзэгч, уншигчдын төлөө өрсөлддөг. Үүний үр дагавар юу вэ?”


“3 шашин сонгоод, тэдний үүрэг хариуцлага, тухайн шашинд гардаг ариун дүр, бурхны дүрийг хэрхэн ашигладаг болохыг харьцуулна уу.”



Эрүүл мэндийн боловсролын асуулт

“Финландын хоолны зөвлөмж юу вэ? Түүний зорилго нь юу вэ?”

“Хламиди, кондилома өвчнийг харьцуулна уу.”


Сэтгэл судлалын асуулт

“Хүний зан төлөв сошиал медиа болон Фейсбүүк дээрх зан авирт хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох судалгаа боловсруулна уу. Судалгааны төрөлд тохирох ёс зүйн баримтлалыг тайлбарлан бичнэ үү.”


Түүхийн асуулт

“Карл Маркс, Фридрих Энгельс нар социалист хувьсгалыг Их Британи зэрэг оронд анх эхэлнэ гэж таамаглаж байсан. Маркс, Энгельс нар яагаад тэгж бодсон бэ? Социалист хувьсгал яагаад Орост эхэлсэн бэ?


Философийн асуулт

“Аз жаргал, сайн сайхан байдал, сайхан амьдрал нь ямар утгаар ёс зүйтэй ойлголт болох вэ?”


Ёс зүйн асуулт

“Ахлах сургуулийн зарим сурагчид эрүүл мэнд, шашин, ёс зүй, ёс суртахууны шалтгаанаар сургуулиас арай өөр төрлийн өдрийн хоол өгдөг. Тухайн сурагчийн шаардлага, шалтгааныг тодорхойлоод, сургуулиас өөр төрлийн хоол өгөх нь хэр зөв болохыг дүгнэнэ үү.”



80 views0 comments
bottom of page