1. Нээлттэй ярилцах
Тогтмол ярилцах - Интернэтийн аюулгүй байдал, өөрийн мэдээллийг интернэтээр бусадтай хуваалцахын давуу болон сул тал эрсдэлийг ярилцах
Асуулт асуух - Хүүхдэд онлайнаар тулгарсан асуудлын талаар асуулт асуух нөхцөлийг бүрдүүлэх
2. Дүрэм тогтоох
Зааварчилгаа бэлдэх - Ямар вебсайтаар зочилж болох болохгүй, хэр хугацааг онлайнаар өнгөрүүлж болох, ямар контент үзэж болох болохгүй талаар дүрэм гаргах
Насанд тохирсон талбарууд ашиглах - Апп, вебсайт нь тухайн хүүхдийн насанд тохирсон эсэхийг лавлан шалгах
3. Хувийн мэдээллийн талаар зааж өгөх
Хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаар зааж өгөх - Хүүхдэд хувийн мэдээлэл буюу нэр, гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн мэдээллээ онлайнаар хуваалцаж болохгүй болохыг зааж өгөх
Хувийн мэдээллийн тохиргоо - Сошиал медиа болон бусад талбар дээр хувийн мэдээллийн тохиргоо хэрхэн ашиглахыг заах
4. Онлайн үйлдлийг нь хянах
Parental control ашиглах - Хүүхдийн ухаалаг төхөөрөмж апп-ууд дээр parental control тохиргоо нээх
Хэрэглээг нь хянах - Тэдний онлайн талбар дахь үйлдэл болон вебсайтыг нь хянах
5. Аливаад шүүлтүүртэй хандахыг заах
Хуурамч мэдээллийн тухай заах - Хүүхдэдээ итгэж болох найдвартай эх үүсвэр аль нь болохыг зааж өгч, мэдээллийг цааш түгээхээс өмнө шалгаж байхыг зааж өгөх
Онлайн ёс зүйг ярилцах - Бусадтай хүндэтгэлтэй харилцахын ач холбогдлыг зааж, сөрөг харилцаа ямар үр дагавартай болохыг тайлбарлах
7. Мэдээлэлтэй байх
Сүүлийн үеийн трендийг мэдэх - Хүүхэд залуусын дунд алдартай болж буй сошиал медиа, апп-уудын талаар мэдээлэлтэй байх
Эрсдэлийн талаар өөрөө суралцах - Боломжит аюул заналхийлэл буюу кибер дээрэлхэл, зохисгүй контент зэргийн талаар ойлголттой байх
9. Хэрхэн хариулахаа мэдэх
Төлөвлөгөөтэй байх - Хэрвээ онлайнаар хэн нэгэн аюул учруулах эсвэл таагүй нөхцөл байдалтай тулгарвал яах вэ гэдгийг урьдчилан ярилцах
Тайтгаруулах - Ямар нэг асуудал үүссэн тохиолдолд айж ичихгүйгээр нээлттэй ярилцахыг зөвлөх
Дээрх стратегийг ашигласнаар та хүүхдээ дижитал орчинд хариуцлагатайгаар чиглүүлж, хүүхэддээ аюулгүй тайван онлайн орчныг бүрдүүлж чадах юм.
Comments