top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Гадаад хэлийг яагаад бага насанд сурах ёстой вэ?

Хүн төрсөн цагаасаа эхлэн сурдаг. Гадаад хэлийг бага наснаас сургах нь томоохон ертөнцийн үүд хаалгыг нээхтэй ижил юм. Хүүхэд гадаад хэл эзэмшсэнээр бүтээлч сэтгэлгээ, анхаарал төвлөрөх чадвар, харилцааны чадвар хөгждөг. Энэ нь хүүхдийн ирээдүйн амьдралд томоохон боломжийг нээх юм. Гадаад хэлийг аль болох эрт сурахын үр дүнг тодорхойлсон олон судалгаа бий. Эдгээр давуу талуудаас доор товчхон хүргэж байна.

.


  1. Хүүхдийн хэл бичгийн хөгжил төрөхөөс нь өмнө эхэлдэг - Хүүхэд дуу авиагаар эхлэн хэл бичигтэй танилцдаг. Гадаад хэлийг нас бага тусмаа илүү хялбар сурдаг. 5-аас доош насны хүүхэд хоёр дахь хэлийг сурахдаа өөрийн эх хэлийг сурахдаа ижил зарчмаар сурдаг. Нас бага байх тусам хүүхэд сурах цаг зав ихтэй, алдаа гаргахаас айдаггүй нь гадаад хэлийг амжилттай сурахад нөлөөлдөг байна.




  1. Гадаад хэл сурах нь сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг - Хоёр дахь хэл сурах нь сэтгэхүйн хөгжилд эергээр нөлөөлдөг. Үүнд, сонсох чадвар, анхаарал төвлөрөх чадвар, санах ой, анхаарал хандуулах хугацаа, асуудал шийдвэрлэх чадварт маш өндөр ач холбогдолтой байна. Олон хэлтэй хүүхдийн сэтгэхүй илүү уян хатан болдог ба зорилгын төлөө өөрийгөө дайчлах, хувийн сахилга бат, тууштай байдал, идэвхжүүлэлт зэрэг чадвар өндөр байдаг.




  1. Академик ололт амжилтад нөлөөлдөг - Гадаад хэлтэй хүүхдийн сэтгэхүйн хөгжил нь академик болон нийгмийн харилцааны амжилтанд хүргэдэг. Гадаад хэл сурсан хүүхэд бусад хүүхдээс илүү хурдтай металингустик чадвар эзэмшдэг байна. Түүнлчэн унших, бичих, математик чадвар нь бусад хүүхдээс өндөр байдаг ба стандарт шалгалтанд илүү өндөр оноо авдаг аж.





  1. Нийгмийн харилцаанд амжилт олдог - Гадаад хэл эзэмшсэн хүүхдийн нийгмийн хүрээлэл илүү том байдаг. Судалгаагаар билингуал гэр бүлд өссөн хүүхэд өөрийгөө хянах чадвар, бусадтай урт хугацаанд харилцаа холбоо тогтоох чадвар өндөр байдаг нь тогтоогджээ. Гадаад хэлтэй хүүхэд бусдын бодол, мэдрэмжийг ойлгохдоо илүү сайн байдаг байна.




114 views0 comments

Opmerkingen


bottom of page