Англи хэл бол Дэлхийд хамгийн түгээмэл ашигладаг хэл бөгөөд харилцааны түгээмэл хэл байсаар байна. Өнөө үед Англи хэл мэдэх нь олон талын давуу тал олгодог. Бага ангиас Англи хэлийг сурах нь хүүхдийн ирээдүйд зөвхөн академик амжилтад эергээр нөлөөлдөггүй бас харилцаа, соёлын чадвар, сэтгэхүйн чадварт бас эергээр нөлөөлдөг байна.
Академик ашиг тус:
- Шинэ хэл сурах нь хүүхдийн шүүн тунгаах, асуудал шийдэх, бүтээлч чадварыг хөгжүүлдэг
- Хоёр хэлтэй хүүхэд математик, уншлагын хичээл дээр бусдаас илүү сайн байдаг
- Англи хэлтэй болсноор илүү их сургалтын материалыг ойлгож, хэрэглэх болом нээгдэнэ. Өнөөдөр маш олон ном, онлайн сургалт, судалгаа Англи хэл дээр байгаа.
Нийгэмшил харилцааны ашиг тус:
- Багаасаа өөр хэл сурсан хүмүүс өргөн хүрээний олон өөр хүмүүстэй харилцаж чаддаг ба бусадтай амархан найзалж, соёлын бас өндөр чадвартай болдог
- Шинэ хэл сурах нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хэлэлцүүлэг, арга хэмжээнд оролцоход түлхэц болдог
- Англи хэлтэй орны соёлтой танилцаж ойлгосноор ялгаатай соёл, хүмүүсийг ойлгож, хүндэлж, хүлээн зөвшөөрч сурдаг
Сэтгэхүйн чадвар
- Хэл сурах нь ой тогтоолт, мэдээлэл авах чадварыг хөгжүүлдэг
- Хоёр хэлтэй хүний тархи даалгавар хооронд шилжихдээ илүү хурдан байдаг
- Олон хэлтэй хүмүүс нас явах тусам сэтгэхүйн уналтад орох нь бага байдаг
Карьерын ашиг тус:
- Ажлын байрны боломж: Англи хэлтэй болсноор олон улсын хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны үүд хаалга нээгдэнэ
- Олон хэлтэй хүн илүү өндөр цалинтай албан тушаалд томилогдох боломжтой
- Англи хэл нь олон салбар зах зээлд түгээмэл хэл учраас олон улсын харилцаа бий болгоход маш хэрэгтэй
Амьдралын чадвар
- Шинэ хэл сурах нь хүүхдэд өөр төрлийн нөхцөл байдал орчинд хурдан дасан зохицоход тусалдаг
- Шинэ хэл сурахад тулгарах асуудлыг даван туулж чадсанаар тууштай байдал, тэсвэр тэвчээрт суралцдаг
Англи хэлийг бага ангиас сурах нь хүүхдийн хувийн болон ирээдүйн сурлага, ажлын амжилтад эергээр нөлөөлдөг ба ирээдүйд шаардлагатай чадваруудад бас сургадаг байна.
Comments